Skip navigation
White wind turbines stand above green and brown rolling hills under the shadows of white and gray clouds against a blue sky in Mongolia
SEI brief

also available in English

Монгол Улсын нар, салхины эрчим хүч: 2024 оны бодлогын тойм

part of Renewable energy

Start reading
SEI brief

Монгол Улсын нар, салхины эрчим хүч: 2024 оны бодлогын тойм

Энэхүү тоймд 2024 оны 6 дугаар сарын байдлаар Монгол Улс дахь нар, салхины сэргээгдэх эрчим хүчний бодлогын төлөв байдлыг харуулав.

Baigalmaa Chinbat, Miquel Muñoz Cabré / Published on 19 November 2024

Download  СБОХ Бодлогын тойм / PDF / 401 KB
Citation

Chinbat, B., & Muñoz Cabré, M. (2024). Монгол Улсын нар, салхины эрчим хүч: 2024 оны бодлогын тойм. Стокхолмын Байгаль Орчны Хүрээлэн. https://doi.org/10.51414/sei2024.048 [Translation of Solar and wind power in Mongolia: 2024 policy overview. Stockholm Environment Institute. https://doi.org/10.51414/sei2024.048]

Гол санаа

  • Монгол Улс нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй хэдий ч 2023 оны байдлаар нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 9 орчим хувийг (салхины 6.2%, нарны 2.3%, ус 0.5%) сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл бүрдүүлж байна. Энэ нь дэлхий дахинд дундажаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2023 онд 30% байгаатай харьцуулахад хамаагүй доогуур, цаашид энэ салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
  • Монгол Улс “Алсын Хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон эдийн засгийн шилжилтийг дэмжих үндэсний зорилтын хүрээнд 2030 онд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 30 хувьд хүргэх зорилт тавьсан.
  • Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь дэлхийн дунджаас доогуур байгаа нь энэ салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж байна.

Үүнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хамаарах хууль тогтоомж, санхүүжилт, мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн. Түүнчлэн энэхүү нийтлэлд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, иргэний нийгмийн оролцогч талуудын тухай, мөн Монгол Улсад одоо ажиллаж байгаа нар, салхины цахилгаан станцуудын талаарх гол мэдээллүүдийг оруулсан.

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц чадлыг нар, салхины нөөцийг оролцуулан 2600 гегаватт (гВт) гэж тооцдог. Энэ нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системийн 1.6 гВт-ын суурилагдсан хүчин чадлаас 1000 дахин их юм. Монгол Улс 2023 онд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 22.3%-ийг Хятад, Орос улсаас импортолсон байна.

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь
нэмрийн зорилтонд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний
үүрэг, оролцоог онцолсон байдаг ба сэргээгдэх эрчим хүч ашигласнаар 2.97 сая тонн
CO2-экв. нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах тодорхой зорилт тавьсан.

Download

СБОХ Бодлогын тойм / PDF / 401 KB

SEI authors

Miquel Muñoz Cabré

Senior Scientist

SEI US